Оюуны тамирчид АНУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-06-21 13:14:52

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-нд дэлхийн шилдэг 24 тамирчны хооронд  75.000 долларын шагналын сантай “Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн болно.

Тус тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагч багшийн хамт өнөөдөр мордлоо.

Манай багийн бүрэлдэхүүнд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ, ОУ-ын Мастер З.Цэцэгзул, ОУ-ын Мастер А.Анударь нар багтжээ.

Тэмцээнд Герман 7, Америк 4, Англи 3, Швед 2, Нидерланд, Филиппин, Хятад  улсаас тус тус 1 тамирчин өрсөлдөх юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус тэмцээнд манай улсын таван тамирчин өрсөлдөж Т.Энхжин "Images" төрөлд 30 дүрсийг 14 секундэд тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна манайхан авсан мөнгөн шагналаараа Германы тамирчдын дараа хоёрт орж байв.

Ж.Болор

相关新闻