Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа ирэх сард хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТХолимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппинийн тамирчин Эрик Келлитэй тулалдана.
Энэхүү тулаан БНХАУ-д ирэх сарын 2-нд хийхээр товложээ. Э.Келли мэргэжлийн рингэнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёрхон ялагдсан шилдэг тулаанч юм. “Чингисийн цавчилт” хочит, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хамгийн сүүлд Бокү Коотэцүтэй тулалдаж ялсан билээ.
Д.Өлзий