Дээврийн засварыг дутуу орхисноос таван айл усанд автжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 53-р байрны дээврээс борооны ус нэвтэрч, нэг орцны таван айл усанд автжээ.
Тодруулбал тус таван давхар орон сууцны дээврийг засварлаж байсан "ЭсТи" компани ажлаа дутуу орхисноос борооны ус гоожиж, нэгдүгээр давхрын айлд хүртэл нэвтэрсэн байна. Оршин суугчдын хэлж буйгаар агааржуулагч хоолой байршуулах ажил хийх явцдаа дээврийг цөмлөсөн аж. Ус алдсанаас шалтгаалж таван айлд багагүй хохирол учирчээ.
Н.Туяа