Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-30 16:22:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 5-р сарын 30-31-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар буюу газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасаар шуурах, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Цаашдаа 6-р сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар дулаарна.


相关新闻