Монголын сагсан бөмбөгчид олимпын эрхийн төлөө 5 багтай өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-31 16:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн ганц эрх олгох тэмцээн 6 дугаар сарын 4-6-нд Унгар улсын Дебрецен хотноо болох бөгөөд зохион байгуулагч орон болон Австриас эрх авч чадаагүй 5 баг өрсөлдөнө.


Монголын шигшээ багийн хувьд тэмцээний В хэсэгт Унгар болон Румын улсын шигшээ багуудтай нэг хэсэгт оржээ. Харин тэмцээний А хэсэгт Словени, Украин, Бельгийн багууд багтжээ. Энэ 6 багаас ганцхан баг “Токио-2020” олимпын эрх авах юм.


Австри улсын Грац хотноо энэ сард зохион байгуулсан олимпын эрх олгох тэмцээнээс Польш, Нидерланд, Латвийн багууд эрхээ авсан. Тус тэмцээнд Польш ганц хожигдохдоо Монголын шигшээ багт ялагдсан юм.


Токио-2020 олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх эрэгтэй 7 багт Япон, Хятад, Орос, Серби, Польш, Нидерланд, Латвийн нэрс тодроод байгаа билээ. 

相关新闻