Боксчдоос Х.Энх-Амар шигшээ 8-д шалгараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-22 11:38:15

“Рио-2016” олимпийн наадмын сүүлчийн эрх олгох боксын тэмцээний 52 кг жинд хүч үзэж байгаа ОУХМ Х.Энх-Амар шилдэг наймд шалгарлаа.

 Азербайжаны Баку хотноо тус тэмцээний зургаа дахь өдрийн тулаан 18 цагаас эхэлж 52 кг-д манай боксчин Х.Энх-Амар ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байсан Коста Рикогийн боксчин Давид Родригестэй тоглож 2:1-ээр ялж шигшээ наймд шалгарсан байна. Тэрбээр олимпийн эрхийн төлөө Тайланд улсын боксчин Онгжунтатай зургадугаар сарын 23-нд шөнийн 12 цагт тулалдана.

Д.Өлзий

相关新闻