Будапешт хотноо дэлхийн шилдэг жүдочид хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотноо болох жүдо бөхийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д 132 орны 706 тамирчин оролцохоор урьдчилан мэдүүлээд байна.
Үүнээс Монгол, Япон, ОХУ, Унгар, Бразил, АНУ зэрэг 6 улс хамгийн олон хүнтэй буюу 18 тамирчин бүхий багаа илгээж байна. Тодруулбал, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа нар ажиллана.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д Саед Моллаей 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д гавьяат тамирчин Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д гавьяат тамирчин ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорино.
Харин эмэгтэй
жүдочдоос 48 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52
кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ
Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг, -78 кг-д ОУХМ
Б.Эрдэнэт-Од, +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн нар ур чадвараа сорих юм.
ДАШТ-д түрүүлсэн тамирчинд дэлхийн чансааны 2000 оноо өгөх тул тамирчид чансаагаа ахиулаад зогсохгүй олимпын эрх авах боломж нээгдэх юм. Мөн 2021 оны жүдо бөхийн ДАШТ 8 өдрийн форматаар буюу Токиогийн олимпын наадмын хөтөлбөртэй ижил байна.
Өөрөөр хэлбэл, тэмцээний өдөр бүр хоёр жингийн барилдаан /нэг эрэгтэй, нэг эмэгтэй/ явагдах бөгөөд сүүлчийн өдөр холимог багийн тэмцээн /эрэгтэй 73, 90 ба +90, эмэгтэй 57, 70, +70 кг ангилал/ болж тэмцээн өндөрлөнө.
Унгар
улсад коронавируст халдварын тархалт харьцангуй хумигдаж байгаа тул энэ
удаагийн ДАШТ-ийг үзэгчтэй зохион байгуулахаар болсон байна. Гэхдээ зөвхөн
вакцинд хамрагдсан үзэгчдийг үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр болжээ. Тэмцээний
эхний өдөр 500 хүртэлх үзэгч оруулах бол үлдсэн өдрүүдэд 3000 хүртэлх үзэгч
оруулахаар төлөвлөөд байгаа аж.
ДАШТ-ийг угтан Хөсөк Тере хотноо гэрлийн шоу үзүүлбэр
болсон бөгөөд тус үзүүлбэрийн нээлтэд Олон улсын жүдо бөхийн холбооны
Ерөнхийлөгч ноён М.Визер, Унгарын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ласло Тот
болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Та бүхэнд ДАШТ-ий хуваарийг танилцуулж байна.
/Улаанбаатарын цагаар/
2021 оны 6 дугаар сарын 5 /Бямба гараг/
20.00 цагт Сугалаа
6 дугаар сарын 6 /Ням гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн
урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
22.15 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 7 /Даваа гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн 52 кг, эрэгтэйчүүдийн 66 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 8 /Мягмар гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 73 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6дугаар сарын 9 /Лхагва гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 10 /Пүрэв гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн 70 кг, эрэгтэйчүүдийн 90 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 11 /Баасан гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн -78 кг, эрэгтэйчүүдийн -100 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 12 /Бямба гараг/
16.00 цагт Эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг
жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан
6 дугаар сарын 13 /Ням гараг/
16.00 цагт холимог багийн урьдчилсан болон хагас шигшээ
барилдаан.
23.00 цагт Шигшээ барилдаан