Үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 5-нд МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч
Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын
баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг
дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж
бүрэн засвар хийх, Олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон
спорт-олимпизмыг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмын шинэ эрин" төсөл,
хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэх тухай асуудлаар санал солилцов.
Ташрамд дурдахад, “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж
оролцуулах, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн
засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж
байна.