Т.Түмэндэмбэрэл Үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-08 12:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар үндэсний бөхийн Монгол Улсын Гарын даа, бөх судлаач Т.Түмэндэмбэрэл ажиллахаар боллоо.

 

Тэрбээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул бөгөөд багаасаа бөх үзэх дуртай хүүхэд байсан нь үндэсний бөхийг эргэлт буцалтгүй сонгоход хүргэжээ.

 

Т.Түмэндэмбэрэл Их сургуулийн оюутан болоод МҮБХ байрлах Бөхийн өргөөнд очиж “Би бөхтэй холбоотой ямар ч хамаагүй ажил хийх хүсэлтэй хүн байна” гэж хэлсэн гэдэг.

 

Тэр үеийн удирдлагууд аз болж 18 настай хүүг тоож хүлээн аваад, сорил авч ажиллаад үз гэжээ. Тэгээд л тэр бөхийн оноолт гэдэг зүйлтэй холбогдсоноос хойш 10 гаруй жил бөх судлаач, гарын даа хэмээх алдар хүндийг хүртэх болсон юм байна.  

 

Ташрамд дуулгахад, МҮБХ-ны “Их Эе” хурал 2021 оны тавдугаар сарын 29-ны өдөр хуралдаж, тус холбооны тэргүүнээр Улсын заан Ц.Магалжавыг сонгосон.

相关新闻