Өнөөдөр Унгарын дэвжээнд Саед Моллаей, Б.Ганхайч нар хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 дэх өдөр Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 81 кг-д Саед Моллаей /Иран гаралтай/, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч нар барилдана
Өчигдөр дэлхийн дэвжээнд Монголын шигшээ
багаас 2 тамирчин гарч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар эхний
тойрогт хийлж, 2 дугаар тойрогт Оросын жүдо бөхийн холбооны бөх Ларчев Денисыг
цэвэр ялаад 3 дугаар тойрогт Унгарын жүдоч 40 настай Миклос Унгварид цэвэр
ялагдаж, тэмцээнээ дуусгав.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа эхний
тойрогтоо
БНСУ-ын жүдоч Ким Жандид базари үнэлгээгээр ялагдаж үзэгчийн суудалд шилжсэн
байна.
Манай шигшээ багаас эмэгтэйчүүдийн 70
кг-д ОУХМ Ц.Энхчимэг -78 кг-д ОУХМ Б.Эрдэнэт-Од, +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн,
эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д гавьяат тамирчин
Ө.Дүүрэнбаяр нар дараагийн
өдрүүдэд барилдана.
Өнөөдрийн байдлаар энэ
удаагийн ДАШТ-д оролцож байгаа 118 орноос Монголын шигшээ багийн тамирчид 2 хүрэл
/М.Уранцэцэг, Ё.Басхүү/ медаль, шагналт VII байр хоёрыг хүртсэн амжилттай 9 дүгээр
байрт явж байна.