"Олон улсын олимпын өдөр"-ийг угтаж цахим форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-17 15:25:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын олимпын өдөр”-ийг угтсан "Олимпизм - Бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт олон улсын цахим форум 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт зохион байгуулна.

 

Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээж, Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулсан түүхтэй.

 

Тус өдрийг дэлхий дахинаа “Олон улсын олимпын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Спорт-Олимпизмийн их гэр бүлийн гишүүдийг энэхүү цахим форумд идэвхтэй оролцохыг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос уриалж байна.

 

Ташрамд дурдахад, энэ жилийн “Олон улсын олимпын өдөр”-ийн хүрээнд МҮОХ-ноос бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан, Олон улсын цахим форум, шинэчлэн засварласан МҮОХ-ны төв байр болон Олимпын музейн нээлтийн ёслол, цахим видео контент, MNB Sport сувагтай хамтран шууд нэвтрүүлэг хүргэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

相关新闻