Амралтын өдрүүдэд 30 градусыг давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд 30 градусыг давж халах тул
наршилтаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.
2021 оны 6 дугаар сарын 25-ны 20.00 цагаас 6 дугаар сарын 26-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
6-р сарын 27-ноос 7 дугаар сарын 1-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 28, 29,-нд бүх
сумын нутгаар, 30-нд зарим сумын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр
зуур ширүүсч 10-15 м/с, зарим үед салхины өрөвхийлөлт нь 15-20 м/с хүрнэ. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10
м/сек. Шөнөдөө 12-17 градус, 29-нөөс 6-11 градус, өдөртөө 28-33 градус
байна.