Их сорилгод Улсын начин Т.Баасанхүү түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-27 10:32:58

Үндэсний Их баяр наадмын өмнөх хамгийн сүүлийн заал танхимын барилдаан болох Их сорилго "Бөхийн өргөө"-нд болж Монгол Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэжээ.

Харин улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин  Б.Сугаржаргал нар шөвгөрлөө. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан энэ удаагийн сорилго барилдаанд Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын улс, аймгийн алдар цолтой 224 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдсан юм.

Дашрамд сонирхуулахад, 2014 оны Их сорилго барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн бол улсын арслан Д.Ганхуяг , улсын харцага Ө.Бат-Орших нар шөвгөрсөн. Харин 2015 оны Их сорилгод улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэж, улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан Н.Золбоо нар шөвгөрсөн байна.

Д.Өлзий

相关新闻