Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр дахин хоёр хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-08 22:03:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 172 сорьцод PCR шинжилгээ хийхэд 72 эерэг тохиолдол батлагдаж, ковидын нэн хүнд хэлбэрээр дахин хоёр хүн нас барсан байна.  

Сэлэнгэ_аймагт батлагдсан дээрх 72 тохиолдлын 25 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна. Үлдсэн тохиолдлууд нь Баянгол, Ерөө, Жавхлант, Мандал, Хэрх, Орхонтуулын Рашаант, Сайхан, Номгон, Хүдэр, Шаамар сум, тосгодод байгаа аж.  

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 33 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 21 тасагт 578 батлагдсан тохиолдол, 49 ойрын хавьтал хамт байгаа аж. Мөн тус тасагт маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 25 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

相关新闻