71 согтуу жолоочийг журамлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 17:02:48

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 29-ны өдөр 71 согтуу жолоочийг журамлажээ.

МШУЗХ  энэ өдөр 401 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  286  дуудлага бүртгэжээ.  Ноцтой нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Төв аймгийн Өндөр ширээт сумын Бүс уулын зүүн замд "М.Пажеро" маркийн жолооч О  машинаа онхолдуулснаас 72 настай эмэгтэй Д нас барж,  хоёр хүн гэмтжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны зам, Номуун дэлгүүрийн урд замд "Х.Аванте" маркийн авто машины жолооч Ё нь явган зорчигч 51 настай эрэгтэй  М-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг ЗЦГ шалгаж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻
注释