Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ
аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд /газар хөдлөлтийн төв өргөрөг
N49027'21.73'', уртраг E106046'41.87''/ өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд 5.2
магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэүү мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн ОБГ-аас тус аймгийн 17 сумын Засаг дарга нартай холбогдож мэдээлэл тодруулсан байна. Тухайлбал Баянгол, Жавхлант, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Сүхбаатар, Хүдэр, Хушаат, Шаамар гэсэн 12 сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Харин Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур гэсэн 5 сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй аж.
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн дээрх
сумдад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учраагүй гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-аас өглөө.