Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 65 хүн гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-29 13:56:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний хагас жилд 176 гэмт хэрэг гарч, 139 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 62, өмчлөх эрхийн эсрэг 61, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 8, байгаль хамгаалах журмын эсрэг 19, бусад 11 гэмт хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 65 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 219.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 5.7 хувийг бүлэглэж, 30.7 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 95 хүнийг албадан саатуулж, 222 хүнийг баривчилсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 15.4 хувиар буюу 32 тохиолдлоор буурсны дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 51.6 хувиар буюу 65 тохиолдлоор буурч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 18.8 хувиар, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 31.9 хувиар тус тус өссөн байна.

相关新闻