Сэлэнгэ аймагт 46 эерэг тохиолдол нэмж бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн мэдээгээр 178 сорьцод PCR шинжилгээ хийхэд
46 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант,
Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Мандал, Түнхэл, Хүдэр, Цагааннуур, Шаамар, Дулаанхаанд
тус тус батлагджээ.
Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан
тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж
тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Тус аймгийн хдээрх хугацаанд 47 хүн
эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын
14 тасагт 312 батлагдсан тохиолдол, 35 ойрын хавьтал хамт байна. Түүнчлэн
зургаан суманд 115 иргэн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа
аж. Нийт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 7 нь жирэмсэн эх, 94 нь 0-17 насны хүүхдүүд
байгаа бөгөөд тус тасагт нэн хүнд хоёр, хүнд ес, хүндэвтэр 22 иргэн байна гэж
аймгийн ЭМГ-аас мэдээллээ.