Н.Намуунцэцэг Японы бөх Ю.Сүсакид ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 11:02:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг жингийн барилдаанд манай бөх Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакитай барилдаж цэвэр ялагдлаа.


Ю.Сүсаки 2017, 2018 оны дэлхийн аварга, 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга, 2017 оны Азийн аварга бөх бөгөөд тэр финалд шалгарвал Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийх боломж гарах юм. 

相关新闻