Хаялга нуурын орчимд аялагчдад зориулсан анхааруулга, зөвлөмж хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-06 16:00:34

Говьсүмбэр /МОНЦАМЭ/Тус аймгийн Шивээговь сум дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 950 м урттай дамжуулах хоолойгоор татсан ус говь нутгийн эко системд хэрэг болохуйц томоохон нуур болон тогтоод байгаа юм.

Говь нутагт үүссэн “Хаялга” хэмээх энэхүү нуурыг зорьсон аялагч жуулчлагч жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд аялагчдад зориулсан анхааруулга, зөвлөмж хүргэх шаардлага зүй ёсоор гардаг байна.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтсийн хамтарсан удирдамжийн дагуу бүх нийтийн амралтын өдрүүдээр аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үер усны аюулаас болгоомжлох урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлыг зохион байгуулжээ.

Мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэдтэй эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээрх ажлыг ч хамтран зохион байгуулсан аж.

相关新闻