Баян-Өлгийд гол нэр төрлийн барааны үнэ 11-31 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-09 17:04:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын эхний 7 хоногийн байдлаар гол нэр төрлийн барааны үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11-31 хувиар тус тус өсжээ.

Тодруулж хэлбэл, хонины мах 31,3 хувиар, үхрийн ястай мах 12,4 хувиар, ямааны мах 30, элсэн чихэр 24,1, цагаан будаа 11,6, І зэргийн гурил 11, А80 бензин 31,5, АИ92 бензин 29,5, дизель түлш 15,4 хувиар тус тус нэмэгдсэн аж.

Үнийн хөөрөгдөл үүсэхэд стратегийн бүтээгдэхүүний үнэ буюу суурь үнэ өссөн, Ковид-19 цар тахалтай тогтоосон хөл хорио, төрөөс олгож буй хүүхдийн мөнгө зэрэг дэмжлэгүүд инфляцад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Зарим бараа бүтээгдэхүүний үнийг доор харьцуулав.

Бараа бүтээгдэхүүн

Үнэ

Үнийн өсөлт

/Хувиар/

2021оны 8 дугаар сарын эхний 7 хоног

/төг/

2020 оны 8 дугаар сарын эхний 7 хоног

/төг/

1

Хонины мах /кг/

11167

7667

31,3

2

Үхрийн ястай мах /кг/

9333

8167

12,4

3

Ямааны мах /кг/

10000

7000

30

4

Элсэн чихэр /кг/

2900

2200

24,1

5

Цагаан будаа /кг/

2867

2533

11,6

6

І зэргийн гурил /кг/

1200

1067

11,08

7

А80 бензин /л/

2200

1507

31,5

8

АИ92 бензин /л/

2230

1573

29,5

9

Дизель түлш /л/

1860

2200

15,4

 

 

 

 

 

 

相关新闻