0-17 насны 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-11 18:27:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 23 эерэг тохиолдол батлагджээ. Эдгээр нь Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Рашаант, Сант, Хүдэр, Цагааннуур сумдад байгаа аж.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 34 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Түүнчлэн гэрийн хяналтад эмчлэгдсэн 26 иргэн эдгэрч эрүүлжсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 245 батлагдсан тохиолдол, 19 ойрын хавьтал хамт байна. Мөн 11 суманд 135 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж. Ковидын тасагт эмчлэгдэж буй иргэдээс жирэмсэн зургаа, 0-17 насны 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэн хүнд гурав, хүнд хоёр, хүндэвтэр 12 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻