Гар уурхайд хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 18:06:59

Энэ сарын 28-ны өдөр ОБЕГ-ын Аврах ангийнхны туслалцааг авч амжаагүй гар уурхайн хоёр нинжа амь насаа алдсан мэдээ байна.

Нийслэлийн захын дүүргийн нэг Багахангайн Нэгдүгээр хорооны Өндөр толгой гэх газар хувиараа алт олборлож байсан 37 настай, эрэгтэй Ш шороонд дардгсан байдалтай амьсгал хураасан байжээ. Дүүргийн ОБГ-ын Аврах, гал унтраах 80 дугаар ангийнхан ослын газр очсон ч амийг нь аварч амжаагүй байна. Мөн өдөр Налайх дүүргийн Гар аргаар уурхай ухдаг Ногоон толгой хэмээх газар 26 настай, эрэгтэй А бас гүнзгий нүхэнд унаж амь эрсэджээ. Дуудлагын дагуу Аврах албаныхан очсон ч бас амийг нь аварч чадаагүй аж. Ер нь он гарсаар улсын хэмжээнд бичил болон гар уурхайд 17 удаа осол гарч, 18 хүн нас барсан мэдээ байна. Онцгой байдлын албаныхан ийм ослоос 12 хүний амийг аварчээ.

Ж.Батсайхан

 

相关新闻
注释