Музейн ажилтнууд таван өдрийн дадлага сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 16:38:31

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Соёлын Өвийн Үндэсний Төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газраас Говьсүмбэр аймгийн “Боржигин” музейн ажилтнуудад "Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт" сэдэвт чиглэлээр  таван өдрийн төлөвлөгөөт онол практик хосолсон дадлага сургалтыг зохион байгуулжээ.

Таван өдрийн дадлага сургалтаар  соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, мэргэжлийн үг хэллэгийн агуулга онцлог ялгааг тодорхойлж, туршлага солилцох,түүх соёлын үл хөдлөх дурсгалын баримтжуулалт хийх аргазүй, харьцангуй чийгшил болон дулааны үр дүнгээс шүүдэр цэгийн температур, үнэмлэхүй чийг, дутмаг чийгшлийг томьёолон тооцоолох арга ажиллагаа  зэрэг олон талын мэдлэг олж авсан байна.

相关新闻