Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногийн сүүлээр
үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ сарын 30-ны 20.00 цагаас 31-ний 20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ
аймгийн нутгаар солигдмол
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус,
өдөртөө 24-29 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо
орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28
градус дулаан байна. 8
дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын
урьдчилсан мэдээгээр 2-нд зарим сумдын нутгаар, 3-нд бүх сумдын нутгаар, 4-нд
нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны
өмнө түр зуур ширүүсч секундэд 7-12 метр ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун
хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 7-12 градус, өдөртөө
22-27 градус дулаан байна. 3-наас бүх сумдын нутгаар сэрүүснэ.