Сүхбаатар суманд 61 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-01 16:23:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 120 сорьцын PCR шинжилгээгээр  аймгийн хэмжээнд 76 эерэг тохиолдол батлагдаж нийт тохиолдол 5070 боллоо. Эдгээр тохиолдлын 61 нь аймгийн төв Сүхбаатар суманд, бусад нь Мандал, Түнхэл, Сайхан, Сант, Хушаат, Цагааннуур, Шаамар сумдад байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 22 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжиж, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс 22 хүн эдгэрч эрүүл болжээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 365 батлагдсан тохиолдол, 34 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Түүнчлэн 15 суманд 607 тохиолдол /иргэн/ өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа аж. Мөн аймгийн ковидын тасагт жирэмсэн зургаа, 0-17 насны 65 хүүхэд, нэн хүнд хоёр, хүнд тав, хүндэвтэр 15 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.

相关新闻