“Утаагүй нийслэл–2015” марафон бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-01 11:23:25

“Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулах “Утаагүй нийслэл–2015” марафон гүйлтийн тэмцээн ирэх бямба гарагт буюу энэ  сарын 3-ны өдөр зохион байгуулна.

Тухайн өглөөний 9 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах марафон гүйлтийн тэмцээнд нийслэл хотын бүхий л иргэд оролцох боломжтой. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчид оролцоно гэдгээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдээд байна. Нийслэл хотын хөрсний болоод агаарын бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн судалгаа байгаа юм.

Иймд нийслэлчүүддээ хандан  “Цэвэр агаар-Эрүүл амьдрал”-ын төлөө биеийн тамир спортоор идэвхитэй хичээллэж өөртөө цаг зав гаргахыг Эрүүл мэнд спортын яамнаас уриалж байна.

Д.Өлзий

相关新闻
注释