Наадмын өдрүүдэд "Алтанбулаг" боомт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй хэмээн албаныхан хэллээ.
Тодруулбал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын баяр буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй юм байна. Энэ өдрүүдэд зөвхөн Олон Улсын авто замын, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомт ажиллах аж. Мөн үеэр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Б.Заяа