Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос Монгол Улсын
үндэсний шигшээ баг, тамирчид хэрэглэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-д гардуулан өгөв.
Энэ төхөөрөмж нь тамирчны булчингийн үйл ажиллагааг хянах, жигд хөгжүүлэх, ялангуяа дээд болон доод мөчний ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Мөн компьютерийн программтай уг төхөөрөмж хослон ажилласнаар булчингийн ажиллах чадварын мэдээллийг цуглуулах, боловсруулах боломжийг олгож байгаа нь параспортын төрлүүдээр хичээллэж буй хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хувьд өндөр үр дүнтэй төхөөрөмж юм.
Түүнчлэн Xebex Air Rower 2.0 төхөөрөмж дээр бэлтгэл хийж, сорил шинжилгээ өгсөнөөр пара спортын төрлүүдэд олон улсад өрсөлдөх тамирчдын оролцох ангиллыг урьдчилан тодорхойлох боломж бүрдэж байна.
Төхөөрөмж гардуулах ёслолд
Монголын Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, БТСУХ-ны Дэд дарга
Ц.Одонбаяр, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн
газрын дарга О.Гэрэл, Олон улсын паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны Гадаад харилцаа мэдээлэл технологийн халтсийн дарга /Ph.D/ Н.Оюунбат нар оролцлоо.