Залуу жүдочид ДАШТ-нд хүчээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-06 16:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод энэ сарын 6-10-нд зохион байгуулж байгаа талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Тус тэмцээнд 5 тивийн 72 орны 495 залуу тамирчин  /эрэгтэй 285, эмэгтэй 210/ тус бүр 7 жинд болон багийн төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.


Монголын шигшээ багийг танилцуулахад, Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Өсөхжаргал, 81 кг-д Т.Рэнчиндорж, Л.Сэргэлэн, -100 кг жинд Б.Сумъяабазар нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д Д.Сарантуяа, Э.Номинтуяа, 57 кг-д А.Намуундалай, 63 кг-д Ц.Сүнжиндмаа, -78 кг жинд О.Хүслэн нар өрсөлдөнө. Дасгалжуулагчаар Г.Бат-Эрдэнэ ажиллаж байна.




Монголын баг тамирчдаас энэ удаагийн тэмцээний салхийг хагалж яг одоо 3 дугаар татамид эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Өсөхжаргал эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай хийх гэж байна.

相关新闻