Наадмын өдрүүдэд их багтаамжийн 659 автобус иргэдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-06 09:21:14

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 82 чиглэлд  их багтаамжийн 659 автобус үйлчилгээнд гарах талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв рүү энэ сарын 11,12-нд хотын зүүн болон хойд зүгээс 24 чиглэлийн 159 автобус  үйлчилгээ үзүүлнэ. Мөн Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд  3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчлэх аж.

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос их багтаамжийн 20, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “Ханын материал”, “Офицеруудын ордон” -оос  тус бүр 4 микро автобус үйлчилнэ. Мөн ”RAILBUS”-аар зорчигчдод зориулан Давааны өртөөнөөс морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Ч.Ариунболд

相关新闻