Аймгийн хэмжээнд 63 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-08 21:45:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 172 эерэг тохиолдол батлагдлаа. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 49 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Түүнчлэн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлэж буй иргэдээс 120 хүн эдгэрсэн байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 14 тасагт 391 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Мөн сүүлийн 24 цагт эмнэлэгт нэмж хэвтсэн 63 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 1530 тохиолдол, өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж.

Гэрийн эмчилгээнд шинээр 79 тохиолдол нэмэгджээ. Аймгийн хэмжээнд нийт 63 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Халдварын улмаас жирэмсэн 26, 17 хүртэлх насны 54 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд 18, хүндэвтэр 63 хүнийг тус тус эмчилж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻