Халдвар авсан 21 жирэмсэн эх, 50 хүүхэд эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 92 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 12 нь PCR,
80 нь түргэвчилсэн тестээр илэрчээ.
Энэ хугацаанд тус аймагт
55 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 93 хүн эдгэрчээ. Нийт батлагдсан дээрх тохиолдлоос жирэмсэн эх 21, 17 хүртэлх насны 50 хүүхэд, аймгийн
ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд 21, хүндэвтэр 70 хүн тус тус эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мөн сүүлийн долоо хоногт /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын
ойрын хавьтал болсон 222 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан
байна. Энэхүү ажлыг Сүхбаатар сумын Онцгой Комисс, сургууль, цэцэрлэгийн
эмч нар болон Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын
газартай хамтран зохион байгуулжээ.