Заган ойг туршилтаар тарималжуулах ажил эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн БОАЖГ-аас туршилтын журмаар заг тарих, Бугат,Алтай сумдад заган ойн ашиглалт хамгаалалт нөхөн сэргээлт, заган ойн тархалтын байдал зэргийг судлах, заган ойн тархалтын өнөөгийн байдал дээр сансрын тандан судалгааны ажил явуулах ,заган ойн нүүрс хүчлийн хэмжээг шингээж байгааг үнэлэх ажлыг Германы хамтын ажиллагааны төсөлтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
Уг ажлын хүрээнд Бигэр сумын Өөшийн голд элс, бууц татаж 618 ширхэг бортгонд хөрс боловсруулж савлах, загийг үрээр тарьж услан ургуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн Халиун сумын Олонбулаг, Алтай, Бугат сум, Тахийн тал зэрэг газруудад заг бүхий нутгийн иргэд ,малчидтай уулзаж загийн хэрэглээ, ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заган ойн тархалтын хэмжээ, урьд нь ямар байсан одоогийн нөхцөл байдлын талаар санал асуулга авсан байна. Цаашид сансраас заган ойн тандан судалгааг Халиун сумын Олон булаг, Бугат сумын Алаг нуурын говийн өндөр заг, Тахийн талын давжаа заг буюу хонин заган дээр судалгааг Германы хамтын ажиллагааны төсөл, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтарч гүцэтгэхээр боллоо.
Говь-Алтай Ш.Цоодол