ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-01 10:21:17

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан агро парк ургацаа хураан авч, иргэд үр шимийг нь хүртэж эхэллээ. 


Есөнбулаг сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтад сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд “Хүлэмжийн загвар агро парк” байгуулж, иргэд хамтран хоршоо байгуулан хамтран ажиллажээ. 


Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрт тусгагдсаны дагуу өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг түгээн дэлгэрүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор хийсэн энэхүү ажил амжилттай хэрэгжиж, сүүлийн ургацаа хураан авчээ. 

 

Хүлэмжүүдэд “Баасан банзрагч од” “Могойн хөх сайр”, “Алтайн агь шим” хоршоод өргөст хэмх, газрын алим, лооль, цэцэгт байцаа, нарийн ногоо, чинжүү, тарвас зэргийг тариалж  зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж, үр шимийг нь хүртэж байгаагаа ярилаа.

相关新闻