Сэтгүүлч С.Баттулгын торгуулийн хэмжээг багасгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 13:20:36

"Ноёд" группийн захирал Г.Буяндоржийг бусдыг гүтгэсэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр баривчлан хорьж байсан. Энэ хоморгонд нь ажлаа хийж явсан сэтгүүлч өртөн баривчлагдсан. Тэгвэл Г.Буяндоржийг саяхан суллах үеэр  мөнөөх сэтгүүлчийн торгуулийн хэмжээг бууруулсан шийдвэр гарчээ.

Сэтгүүлч С.Баттулгыг хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан 9,8 сая төгрөгөөр торгох ялыг нь багасгасан шийдвэр гарсан байна.

Ж.Батсайхан

 

相关新闻
注释