Хөвсгөлд халдварын 288 тохиолдол нэмэгдэж, нас баралт хоёр бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-27 13:59:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 288 тохиолдол PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр батлагдаж, нийт халдварын тоо 15543 болсон байна. Мөн нас баралт хоёроор нэмэгдэж, нийт 33 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 75 хувь нь ойрын хавьтлаас халдвар авсан, 30.9 хувь нь 15-аас доош насны хүүхэд болон 65-аас дээш насны иргэд эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 638, гэрийн хяналтад 1505 хүн эмчлүүлж байна. Тус иргэдийн эмнэл зүйн байдлыг авч үзвэл, өвчний явц маш хүнд 3, хүнд 24, хүндэвтэр 204, хөнгөн 1911 байгаа ажээ.

 

 

相关新闻