ERP систем нь зөвхөн төрийн байгууллагын дотоодын үйл ажиллагаанд зориулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төрийн
байгууллагуудыг “ERP системд нэвтрүүлэх” үйл ажиллагааг явуулж байна. Харилцаа холбоо
мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү систем нь бүх шатны
төрийн байгууллагуудад нэвтэрснээр нэгдсэн сантай болох, цаг хугацааг хэмнэх,
ямар нэг төлбөр хураамж төлөхгүй хэрэглэх зэрэг олон давуу талыг олгох юм байна.
Энэхүү систем нь зөвхөн
төрийн байгууллагын дотоодын үйл ажиллагаанд зориулагдсан гэдгээрээ онцлогтой аж.
Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудын олонх нь хувийн компанийн төлбөрт
үйлчилгээтэй able программыг ашиглаж иржээ. Одоогийн байдлаар улсын
хэмжээнд шинээр нэвтрүүлж буй эл ERP системд 1361 байгууллага хамрагдаад байгаа
гэнэ.
Энэхүү системийн
сургалтыг энэ сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт цахим
хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтын үйл
ажиллагааг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нээж, ХХМТГ-ын “E-Mongolia” төслийн
бизнес аналист О.Төгөлдөр төслийн ерөнхий танилцуулгыг хийлээ.
Мөн “ERP
системийн программууд, түүний хэрэглээний тухай” төслийн гүйцэтгэгч “Ухаалаг
шийдэл” ХХК-ийн
сургагч багш Д.Амарсайхан танилцууллаа. Сургалтад аймгийн 17
сум, 6 тосгоны ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, газар хэлтэс албад, орон нутгийн өмчит
газар, ЭМТ, ЕБС, цэцэрлэгийн нийт 209 байгууллагын 5000 гаруй албан хаагчид 261
нэвтрэх эрхтэйгээр хамрагдсан байна.