"Хорин нэгэн дара эхийн чуулган" үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг дэлгэсэн "Хорин нэгэн дара эхийн чуулган" үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд маргааш нээлтээ хийнэ.
Дэлхийн
урлагийн эрдэнэсийн санд монгол хүний оруулсан бодит хувь нэмэр хэмээн зүй ёсоор
үнэлэгддэг бүтээлүүдийн нэг нь Г.Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх”
баримал юм.
XVII
зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын
гайхамшиг болсон "Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх”
шүтээн бүтээлүүдийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулах юм.