Монголын анхны марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-08 16:22:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 оны 7 дугаар сарын 1-нд гүйлгээнд гаргажээ.


1921-1924 онд Ардын засгийн газрын Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Мандалын Бат-Очирын санаачилгаар Монгол Улсын шуудангийн анхны маркийг Монгол Улсын Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх сэдвээр 7 нэрийн марк гаргахаар шийдвэрлэсэн байна.

Анхны монгол маркийг санаачлагч М.Бат-Очир 1895 онд төрсөн бөгөөд Монгол Улсын өртөө шуудангийн ажлыг шинэчлэн зохион байгуулах, шинэ марк гаргах ажилд ихээхэн хувь нэмэр оруулжээ.


“Элдэв-Очир” буюу “Нацагдорж “ нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр “Очир”-оос бүрддэг бөгөөд хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог. Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллароор илэрхийлэн гаргасан байна. Эдгээр маркийг хэвлэх үеийн технологийн түвшингээс шалтгаалан зарим маркийн өнгө, шивээсний хэмжээ өөрчлөгдөн гарсан байдаг аж.

相关新闻