XXI зууны Монголын анхны марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-09 10:29:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XXI зууны Монголын анхны маркийг 2001 оны нэгдүгээр сарын 1-нд гүйлгээнд гаргажээ.


Хүн төрөлхтөн шинэ зуунд шилжиж байгаа түүхэн үйл явдалд зориулан монгол зургийн аргаар дүрсэлжээ. Ингэхдээ дорно дахины цаг тоололд тулгуурлан зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы жилийн эхний жил могой ба бумбын ордод тохиож байгааг харуулсан байна.

Монголчууд болон хүн төрөлхтөн шинэ зуундаа эвтэй сайхан амьдрахыг ерөөн бэлгэдсэн агуулгаар дүрслэн 4 өнгө, алтан фольго, давхар шивээстэй гаргажээ. Маркийн хэмжээ 37.5х51 мм, блокны хэмжээ 120х140 мм юм.

相关新闻