375 хурдан шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 16:39:21

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд “Хүй долоо худаг”-аас гарааны зурхай руу хөдөллөө.

Хязаалан насны уралдаанд 375 хурдан хүлэг бүртгүүлж, шандас сорихоор гарааны зурхай руу гарлаа. Тухайлбал Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын гавъяат эдийн засагч С.Буднямын зэгэл үрээ, Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хар үрээ, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач П.Манлайбаатарын хээр үрээ зэрэг тэргүүтэй хурдан ажнай бүртгүүлжээ.

Наадмын хөтөлбөрийн дагуу шүдлэн насны уралдаан 14.00 цагт гарааны зурхай руу хөдлөх байсан ч хоёр цагаар хойшилсон. Өглөөгүүр үргэлжлэн орж буй борооны улмаас түр хязаалан насны морьдын уралдаан хойшилсон. Тиймээс шүдлэн насны морьдыг уралдааныг ч мөн хоёр цагаар хойшлуулах шийдвэрийг Хурдан морины комисс шийдвэрлэсэн. “Хүй долоо худаг”-т үргэлжлэн орж байсан бороо татарсан тул ийнхүү шүдлэн насны морьд 16.30 цагт гарааны зурхай руу хөдөллөө.

Ч.Ариунболд

相关新闻