Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчлөөс сэргийлэх шинэ мэдлэгт суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилго бүхий цогц сургалт болж
100 орчим төрийн албан хаагч хамрагдлаа.
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд дээрх сургалт болж байна. Мөн төслийн хүрээнд ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг олон талын оролцоотойгоор зохион байгуулж байна. Орон нутаг дахь төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн гишүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цогц чадамжийг нэвтрүүлэх нь-Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхжуулах” сэдэвтэй сургалтыг Завхан аймагт эхлүүлээд байна. Эхний сургалтад аймгийн 24 сумын 100 орчим төрийн албан хаагч оролцож ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй болон төрийн албан хаагчийн цогц чадамжийг олж илрүүлэх. Үнэлэх, хөгжүүлэх арга зүй, ур чадварыг олгох зорилготой сургалтад хоёр өдөр хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч баг өнөөдөр Цагаанхайрхан суманд ажиллана. Харин бүсчилсэн сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн гишүүд, төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцох юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Сургалтыг оролцогч
төвтэй, өөрийн удирдлагатай суралцах арга зүйгээр явуулжээ
Чадахуйн
зарчимд суурилсан, цогц чадамжтай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх нь төрийн
албаны шинэтгэлийн үндсэн зорилго юм.
Тиймээс Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Завхан аймагт цогц сургалтуудыг эхлүүллээ. Энэ сургалтыг төрийн албан хаагчид багаар ажиллах, хамтдаа мэдлэг бүтээх. Мэдлэг, туршлагаа хуваалцах, тохиолдол шинжлэх судлах. Хэлэлцэх зэрэг оролцогч төвтэй, өөрийн удирдлагатай суралцах арга зүйгээр удирдан явуулж байгаагаараа онцлогтой. Оролцогчид сэтгэлгээний өөрчлөлт болон танин мэдэхүйн өрөөсгөл хандлагын талаар тодорхой ойлголттой болж хандлагаа эргэцүүлдэг болно. Мөн ёс зүйн зөрчлийг үүсгэх хүчин зүйлийг тодорхойлох мэдлэг, ур чадвартай болох юм. Түүнчлэн төрийн албан хаагчийн цогц чадамжийн ойлголт, цогц чадамжийг нэвтрүүлснээр бий болох үр нөлөө их юм. Төрийн албан хаагчдад сургалтын ач холбогдлыг таниулах, чадахуйн зарчмыг хамгаалах, ёс зүйтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тусална. Тэд ёс зүйн зөрчлөөс сэргийлэхэд ашиглах шинэ мэдлэг, инновацын ур чадварыг эзэмшинэ гэж сургалтыг зохион байгуулагчид нэмж мэдээлэв. Ташрамд бүсчилсэн сургалтыг Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгуудад 11 сарын 8-30-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулах аж.