Сансрын хөлгийн аппаратын дүрс бүхий марк
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлгийн аппаратын дүрс бүхий маркийг 2005 оны 12 дугаар сарын 4-нд гүйлгээнд гаргажээ.
БНХАУ-ын сансрын нисгэгчид сансарт анх ниссэн үйл явдалд
зориулан гүйлгээнд гаргасан маркийг сансрын хөлгийн аппаратын дүрс бүхий
зохиомжтой хэвлэсэн байна. Уг марк 77х50 мм хэмжээтэй юм.
БНХАУ-ын сансрын нисгэгчид 2005 оны 10 дугаар сарын 13-17-нд
“Шинжоу-6” хөлгөөр анх сансарт нисжээ.