Гэмт хэргийн улмаас 1.2 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-11 18:04:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар 202 хүн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүний 15 нь эмэгтэй, долоо нь хүүхэд байна.

Нийт 244 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 93 хүн гэмтжээ.

Гэмт хэргийн улмаас 1.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Аймгийн хэмжээнд хууль хүчний байгууллагууд нийт 1521 гомдол, мэдээлэл хүлээн авч, 1458 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна. Үүний 397 буюу 26.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 1124 буюу 73.9 хувь нь зөрчлийн шинжтэй байна гэж аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс мэдээлэв.  

相关新闻