Монголын хамгийн том марк
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том марк “Энх тайвны мандал”-ыг 2004 оны 6 дугаар сарын 3-нд гүйлгээнд гаргажээ.
“Бурхан багшийн 12 зохионгуй” буюу “Мандал XXI зуун” хэмээх нэртэй Мандал бурхны хөргийг бүтээх төсөл анх 1994 онд XXI зуунд дэлхийн хүмүүсийг сайн сайхан амьдрахыг ерөөн бэлгэдсэн уриан дор хэрэгжсэн зээгт наамлан бүтээлийг маркжуулсан байна. Энэхүү марк 135х185 мм хэмжээтэй буюу одоогоор хэвлэгдээд буй Монголын хамгийн том марк юм.