Балетын үндэсний IV уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд гадны дөрвөн шүүгч багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-15 15:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын балетын хөгжил” сангаас зохион байгуулдаг Монголын балетын үндэсний IV уралдааны бүртгэл өнөөдөр дуусна.

Энэ жилийн хувьд тус наадмыг цахимаар явуулж буй бөгөөд энэ сарын 16-28-нд шалгаруулж дүнгээ танилцуулах юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүгчдээс гадна олон улсад нэр хүнд бүхий эрхмүүд багтжээ. “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, Япон Улсын Олон улсын балетын академийн ерөнхийлөгч Со Кикүчи, БНХАУ-ын “Шэнь Драгон” балетын сургуулийн захирал Шао Зижунь, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Бүжгийн коллежийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Доржо В.Дугаржапов, Сингапур улсын “Иен” балетын академийн захирал Ван Иен, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Монгол Улсын консерваторийн сонгодог бүжгийн багш, гавьяат жүжигчин Г.Цолмон, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч, МУСТА Д.Алтантуяа, БНСУ-ын “Жин арт” төвийн ахлах мэргэжилтэн Д.Одмаа нар ажиллаж байна.

Уралдааны хүрээнд бэлтгэл /9-11/, өсвөр /12-18/ насны оролцогчдод зориулж шүүгч нар энэ сарын 17-23-нд цахимаар болон танхимд мастер хичээл зохион байгуулах юм.

相关新闻