Монголын хамгийн жижиг марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-16 08:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар хотын 360 жил" маркийг  1999 оны 10 дугаар сарын 29-нд гүйлгээнд гаргаж байжээ.

 

Монгол Улсын нийслэл байгуулагдсаны 360 жилийн ойд зориулан нэг цуврал 3 төрөл, 21х21 мм-ийн хэмжээ бүхий марк гүйлгээнд гаргасан нь манай улсын хамгийн жижиг хэмжээтэй марк байв. Уг маркт нийслэлийн түүх дурсгалт газар болон барилга архитектурын зарим хэсгийг үзүүлжээ.

 

Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна. 

相关新闻