“ART WEEK” дүрслэх урлагийн долоо хоног болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-17 14:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.


Тус үзэсгэлэн Монголд анх удаа 2000 ам дөрвөлжин метр талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэж, монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулах зорилготой. Үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. 

Энэхүү дүрслэх урлагийн үзэсгэлэн дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, галерей, үзэгчдийг холбосон цогц ажиллагаа болж буйгаараа онцлог юм. Цаашид энэхүү ажлыг уламжлал болгох зохион байгуулж, олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс гадна хэлэлцүүлэг, сургалт явуулах юм.


Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд 11-р сарын 17-ны 10:00-17:00 цагийн хооронд, 11-р сарын 18-21-ний 10:00-19:00 цагийн хооронд болох “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой.

相关新闻