Монголын анхны торгон марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-18 09:06:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Хөл бөмбөгийн ДАШ XII тэмцээн” маркийг 1982 оны гуравдугаар сарын 15-нд гүйлгээнд гаргажээ.

 

Монгол шуудан компани 1982 онд Испанид болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах XII тэмцээнд зориулан анхны торгон блокийг гаргаж байсан. Эдгээр 6 төрлийн 250 багц блокт “Italy Champion” гэсэн бичвэрийг маркан дээр хар өнгөөр тавьжээ. Уг марк  52х45 мм, блок нь 107х82 мм хэмжээтэй юм.

 

Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна. 

相关新闻